Очирваань
(санс:Важрапани,төвд:Чагнадорж,Чагдор,мон:Мутартаа очирт) нь бурхан
бүгдийн мөн язгуурыг хураасан ядам,үйлдвэрийн үндэсний очирын язгуурын
эзэн юм.Арван хангалын нэг нь бөгөөд тэдэн дотроо төдийгүй бүх ядам
бурхадын дунд хүч чадлаараа нэрд гарсан тул хүч чадал хайрлагч гэж үзэж
болно.Тэр бол хамаг бурханы арвис /ид шид/ эрдмийг нэгэн дор хураасан
хүчтэн юм.Хангайн нурууны ноён оргил Отгон тэнгэр уулыг Очирваань
бурханы орон гэх буюу эзэн нь Очирваань бурхан гэж монголчууд
үздэг.Очирваань нь мөн түүнчлэн Монголыг даасан ядам бурхан бөгөөд
хэрхэн Монголыг даасан ядам бурхан болсон бэ гэвэл ийм нэгэн түүхтэй
холбоотой:
Очирваань нь маш олон тооны дүрүүдтэй байх боловч Монголчуудын дунд түгээмэл нэгийг нь энд дурдья.
Энэ
бурхны биеийн өнгө хар бараан бөгөөд хөмсөг ба сахлаас нь галын оч
бадарсан барын арьсаар цээживч хийж өмссөн биеээ элдэв зүйлийн эрдэнээр
чимсэн бадарсан их галын дунд бадамлянхуа саран дэвсгэр дээр оршдог
хэмээн дүрсэлдэг.Монгол айлуудад ихэвчлэн Очирваань бурхан байдаг бөгөөд
монголд нилээн өргөн дэлгэр тархсан бурхан юм.
Очирваань бурхны зүрхэн тарни:Ум базар вааний хум пад.Ум дүраа гааний суухай.Ум жилаа тэү суухай
Monday, February 28, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment