Friday, March 25, 2011

...Амьдрал бол боломж, түүнийг бүү алд
Амьдрал бол гоо сайхан, түүнийг бишир
Амьдрал бол мөрөөдөл, түүнийг биелүүл
Амьдрал бол хайр, түүнийг хайрла
Амьдрал бол зовлон, түүнийг даван туул
Амьдрал бол оньсого, түүнийг таа
Амьдрал бол гэрэл, түүнийг мэдэр
Амьдрал бол азжаргал, түүнийг өөрөө бүтээ...
»»  Дэлгэрэнгүй...

Monday, February 28, 2011

Очирваань Бурхан

Очирваань (санс:Важрапани,төвд:Чагнадорж,Чагдор,мон:Мутартаа очирт) нь бурхан бүгдийн мөн язгуурыг хураасан ядам,үйлдвэрийн үндэсний очирын язгуурын эзэн юм.Арван хангалын нэг нь бөгөөд тэдэн дотроо төдийгүй бүх ядам бурхадын дунд хүч чадлаараа нэрд гарсан тул хүч чадал хайрлагч гэж үзэж болно.Тэр бол хамаг бурханы арвис /ид шид/ эрдмийг нэгэн дор хураасан хүчтэн юм.Хангайн нурууны ноён оргил Отгон тэнгэр уулыг Очирваань бурханы орон гэх буюу эзэн нь Очирваань бурхан гэж монголчууд үздэг.Очирваань нь мөн түүнчлэн Монголыг даасан ядам бурхан бөгөөд хэрхэн Монголыг даасан ядам бурхан болсон бэ гэвэл ийм нэгэн түүхтэй холбоотой:

Очирваань нь маш олон тооны дүрүүдтэй байх боловч Монголчуудын дунд түгээмэл нэгийг нь энд дурдья.
Энэ бурхны биеийн өнгө хар бараан бөгөөд хөмсөг ба сахлаас нь галын оч бадарсан барын арьсаар цээживч хийж өмссөн биеээ элдэв зүйлийн эрдэнээр чимсэн бадарсан их галын дунд бадамлянхуа саран дэвсгэр дээр оршдог хэмээн дүрсэлдэг.Монгол айлуудад ихэвчлэн Очирваань бурхан байдаг бөгөөд монголд нилээн өргөн дэлгэр тархсан бурхан юм.


Очирваань бурхны зүрхэн тарни:Ум базар вааний хум пад.Ум дүраа гааний суухай.Ум жилаа тэү суухай


»»  Дэлгэрэнгүй...

Бурхан багшийн дүрүүд, Түүний бодь чанарууд

1. Бурхан багш дараах таван  бодь чанартай учир түүнийг бүгд хүндэлдэг. Үүнд:
биеэ зөв авч явах  чадвар, суут үзэл бодол, суут оюун ухаан, суут номлох чадвар,
хүмүүсийг зөв замд оруулах суут чадвар багтана.   Түүнээс гадна Бурхан багш дараах найман чадвартай. Үүнд:
Нэгдүгээрт,  Тэрбээр хүнд зол жаргал, сайн сайхныг авчирдаг.
Хоёрдугаарт, Бурхан багшийн сургаал энэ ертөнцөд ашиг тус болдог.
Гуравдугаарт, Тэрбээр  нүгэл,буян, үнэн, худлын тухай зөв зүйтэй сургадаг.
Дөрөвдүгээрт,  Тэрбээр зөв зам мөрийн тухай зааж сургаад, хүмүүсийг гэгээрэлд залж  авчирдаг. Тавдугаарт,Тэрбээр бүх хүнийг нэг л замаар дагуулан  явдаг.
Зургадугаарт, Бурхан багш биеэ тоох, онгирч сагсуурахыг үл  мэднэ.
Долдугаарт, Тэрбээр хэлсэн үгэндээ эзэн болж,юу хэлсэн яг  түүндээ хүрдэг.
Наймдугаарт, Тэрбээр өргөсөн тангараг, хүртсэн сахилаа заавал баримталж биелүүлдэг.
Бурхан багш бясалгалаар дамжин  энх амгалан, амар тайван байдлыг олж, бүгдэд тэнцүүхэн энэрэнгүй  бөгөөд нигүүлсэнгүй сэтгэлээр ханддаг. Тэрбээр атгаг сэтгэлээс бүрэн  ангижирч, санаа сэтгэлээ муу муухайгаас чөлөөлж, зөвхөн ариун цагаан сэтгэлтэй хүний хүртэх тийм жаргал цэнгэлд хүрдэг.

2. Бурхан багш бол бүх хүний  эцэг нь ч, эх нь ч мөн. Мэндэлснээс нь хойш 16сарын турш хүүхэдтэйгээ нялхын хэлээр нь ойлголцож, дараа нь том хүмүүсийн хэл  зааж сургаж эхэлдэг эцэг эх лүгээ адил.
Бурхан багш хүмүүсийн ярьдаг  хэлээр сургаалаа айлдаж, хүмүүсийн өмнө буй болохдоо тэдний таних  дүрийг олж тодрон тэд нарыг амар амгалан, тайван ертөнцөд залж  аваачдаг. Бурхан багш сургаалаа нэг хэлээр номлох атал бүх хүн  өөрийнхөөрөө ойлгож, Бурхан багш зөвхөн өөрт нь хандаж байна хэмээн  боддог бүлгээ. Бурхан багшийн сэтгэл санааг төөрөлдөгсөд үл ойлгоно, түүнийг үгээр илэрхийлэх аргагүй, гагцхүү сургаал домгоор  тайлбарлаж болно.Хэдийгээр Ганга мөрнийг яст мэлхий, загас  жараахай, заан болон бусад ан амьтан бохирдуулж байдаг боловч ус нь  цаг ямагт цэвэр цэнгэг байдаг. Үүнтэй Бурхан багш агаар нэгэн буй.Өөр шашин шүтлэгийн загас жараахай, яст мэлхий сүрэг сүргээрээ явж  ус ундааг бохирдуулж булингартуулсан ч Бурхан багшийн Ном цэвэр  цэнгэг, намуун тогтуун хэвээр үлдэнэ.

З. Бурхан багшийн оюун ухаан  бүх үнэнийг мэднэ.
Бурхан багш аливаа туйлширлаас зайлсхийж ямагт  дундад зам мөрийг баримталдаг юм.Аливаа бичиг үсэг, хэлээс хол  давсан байдаг учир Тэрбээр хорвоогийн бүх хүний бодол санааг тод  томруун уншиж нэгээхэн агшинд оюун ухаандаа орчлонт ертөнцийг бүхэлд  нь багтаадаг.
Зах хязгааргүй тэнгис далайн усанд бүх од мичид  багтан тусдагтай адил Бурхан багшийн оюун ухааны далайд бүх  хүмүүсийн бодол санаа, бүх юмс нэгэн зэрэг тусмуй. Тиймээс Бурхан  багшийг Бүхнийг мэдэгч хэмээдэг.
Бурхан багшийн оюун ухаан,  хүмүүсийн санаа сэтгэлийн цангааг тайлж, тэдэнд гэрэл гэгээ хайрлаж,  амьдралын утга учрыг номлож, цэцэглэн дэгжих болон мөхөн сүйрэх,  учир шалтгаан болон үр дагаврын үнэнийг нээн харуулна.Гагцхүү Бурхан багшийн оюун ухааны дэмээр хүмүүс энэ хорвоог танин мэднэ.

4. Бурхан багш хүмүүсийн  өмнө гагцхүү Бурхан багшийн дүрээр буй болдоггүй.Заримдаа Тэрбээр  шулам, эмэгтэй хүн, бурхан, эзэн хаан, сайдын дүрээр ч тодордог.  Тэрбээр янхан эм, мөрийтэй тоглогчийн гэрт ч залардаг. Халдварт өвчин тархсан цагт Бурхан багш эмч болж, бүгдэд эм тан тарааж, сургаал номоо хайрлана. Дайн дажин дэгдсэн цагт хүмүүсийг зовлон сүйрлээс аварч  зайлуулахын тулд тэдэнд гэгээн сургаалаа айлддаг. Тэрбээр ганцхан  үзлээ хатуу чанд баримтлах хүнд энэ ертөнцөд мөнхийн тогтонги юм  үгүйг сургана. Тэрбээр бие тоож, амиа хичээсэн хүнд төлөв даруу  байх, бусдын төлөө бие сэтгэлээ үл хайрлахыг номлоно. Тэрбээр энэ  ертөнцийн зугаа цэнгэлд хууртсан хүнд хорвоогийн зовлон зүдүүр, аюул  сүйрлийг үзүүлж харуулна.Амьдралын аливаа тохиолдолд илрэх Бурхан  багшийн бүх үйл хэрэг Дхармакая (Бурхан багшийн үнэмлэхүй мөн  чанар)-гаас үүдэн гардаг. Бурхан багшийн эцэстөгсгөлгүй амьдрал,  авралын эцэс төгсгөлгүй гэрэл гэгээ нь мөн адил Дхармакаягаас гарна.

5.Энэ ертөнцийн  амьдрал шатаж буй байшинд байгаа мэт амар тайван бус.Хүмүүс  мунхагийн харанхуйд автаж, хэрэлдэн уралцаж, атаа жөтөөнд өртөж, нэг нэгэндээ тунин гомдож, ертөнцийн шунал тачаал амьдралыг нь хиртээж хордуулна.Нялх хүүхдэд эх нь хэрэгтэйн адил хүмүүст Бурхан багшийн  энэрэнгүй,нигүүлсэнгүй сэтгэл үгүйлэгдэнэ.
Бурхан багш ариун  явдалтай бүхнээс хамгийн ариун явдалтай нь болой. Тэрбээр энэ орчлонгийн эцэг нь юм. Тиймээс бүх хүн Түүний үр хүүхэд юм. Тэд гагцхүү зугаа цэнгэл хөөцөлдөж, аюул сүйрлийг урьдчилан харах оюун ухаангүй юм.  Энэ хорвоо зовлон зүдүүрээр дүүрэн, энд үргэлж өтлөж өвгөрөх, өвдөж  зовох, үхэх мөхөхийн гал сүүмэлзэж байдаг юм.
Харин Бурхан багш  төөрөгдөл бүхий, галд автсан ертөнцийн гадна, чимээ аниргүй ойд буй  бөгөөд Түүний айлдах нь: "Энэ бол миний ертөнц, энд амьдарч буй  хүмүүс цугаараа миний үр хүүхэд юм. Гагцхүү би тэднийг эцэс  төгсгөлгүй зовлон зүдүүрээс аварч чадна". Бурхан багш бол үнэхээр  Номын агуу их хаан мөн. Тэрбээр сургаалаа хүссэнээрээ номлож чадна.  Бурхан багш хүмүүсийг амарлингуй болгож, тэдэнд зол жаргал авчрахын  тулд энэ ертөнцөд заларсан юм. Тэрбээр хүмүүсийг зовлон зүдүүрээс аврахын тулд Номоо номлодог. Гэвч хүмүүс хүсэл шуналаасаа болж Түүний хэлснийг үл сонсож, Түүнд анхаарлаа үл хандуулдаг юм.Харин энэ  сургаалыг сонсоод баярлаж баяссан хүмүүс шинэ ертөнцөд очиж тэндээс  төөрөгдлийн манайд эргэж унахгүй. Бурхан багшийн хэлснээр "Миний сургаалыг зөвхөн түүнд сүсэглэн итгэсэн хүмүүс хүлээн авч чадна. Гагцхүү  Бурхан багшид сүсэглэн итгэснээр энэ сургаалыг ойлгохоос бус  ухаанаар эс ойлгоно".
Иймээс Бурхан багшийн сургаалыг анхааралтайяа  сонсож, чанд мөрдвөөс зохино.
»»  Дэлгэрэнгүй...

Tuesday, January 18, 2011

ТЭНГЭР ШИГ БАЙ МӨНХӨД АМГАЛАН

О.Дашбалбар
ТЭНГЭР ШИГ БАЙ
Хамаг бүгдээр чамайг 
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай! 
Хамгийн сайн хүмүүс гэж 
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай! 
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан… 
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч 
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг… 
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч 
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мөхөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!…
Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ…
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!…
Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!…
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай…
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!…
Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм …
Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !…
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм …
Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өөрөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!…
Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм…
Ноён болохоос нь өмнө хөвгүүнийг басаж доромжилдог юм
Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !…
Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина
Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!…
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!…
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!…
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!…
»»  Дэлгэрэнгүй...

Wednesday, December 29, 2010

21н Дархи эхийн тарни


»»  Дэлгэрэнгүй...

Бясалгал

Миний амьдрал одоо яг л хар дарсан зүүд шиг л байна.Одоо надад гэрэл гэгээ авчирч байгаа ганцхан эрдэнэ бол миний хүү...Хүүгээ харж хүүтэйгээ тоглож жааханч гэсэн зовлонгоо мартагнаж явна даа.Гэхдээ хэзээ нэгэн цагт энэ бүхэн дууснаа дуусна цаг хугацаа л бүхнийг өөрчлөх болно...Хааяа энэ баясалгалыг сонсохоор дотор минь жаахан ч гэсэн уужирдаг юм.
»»  Дэлгэрэнгүй...

Followers